2024.07.18-ны 18/01 тоот тогтоолоор Ханбогд сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутгийнхаа нэрийг тив дэлхий, Улс орон даяар өндөрт өргөн сумын хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа төлөө гавьяат үйлс бүтээж салбар, салбартаа манлайлсан иргэдийг сумын "Хүндэт иргэн "- ээр шалгаруулав.
1. Пүрэвийн Даш (Цэргийн ухааны доктор )
2. Хургаагийн Сүглэгмаа (Хэл бичгийн ухааны доктор )
3. Нацагдоржиийн Наранцогт ( Химийн ухааны доктор)
4. Намхайн Банди (Хөдөө аж ахуйн ухааны доктор, Байгаль орчны гавьяат ажилтан)
5.Цэнд-Аюушийн Мишигдорж (Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн )
6. Чимиддорж Тэрбиш (Монгол Улсын гавьяат барилгачин)
7. Адьяагийн Насанбум (Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан)
8. Шонхоны Мандах (Монгол Улсын малын гавьяат барилгачин)
9. Галсан Батсүх (Оюу толггой ХХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга)
10. Цэдэнбалжирын Идэрзориг (Шагайн харвааны Монгол Улсын Үлэмж дархан мэргэн)
11. Хоролсүрэнгийн Хосбаяр ( Шагайн харвааны Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер)
12. Сумъяагийн Бат-Эрдэнэ (Шагайн харвааны Монгол Улсын Гарамгай мэргэн)
13. Жаалдүүгийн Наранцэцэг (Эрүүл мэндийн байгууллагын ахмад ажилтан)
14. Шаравжамцын Туяа (Боловсролын байгууллагын ахмад ажилтан)
15. Хүүдэгийн Мөнхжаргал (Сургуулийн өмнөх байгууллагын ахмад ажилтан)
2025.06.03-ны 4/06 тогтоолоор Сум орон нутагтаа хөдөө аж ахуй мал эмнэлэгийн салбарын үйл ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж сумын малын эмчээр тасралтгүй 38 жил ажиллаж байгаа ахмад тэргүүний малчин Лхамсүрэнгийн Сайнхүүг Сумын хүндэт иргэн-ээр шагнав.



![]()






