SSM компанийн ажилчдын өргөдлийн дагуу...

2017-04-27 18:55
2017 оны 4-р сарын 4-ний өдөр SSM компанийн ажилчдын төлөөлөл ИТХ-ын дарга Ш.Эрдэнэжаргалтай уулзаж өргөдөл гомдол гаргасаны дагуу SSM-ийн удирдлагад ажилчдын асуудлыг уламжилсан билээ.
Уг өргөдлийн дагуу SSM компани 2017 оны 4-р сарын 18-ны өдөр 100 гаруй ажилчидтай уулзаж ярилцан ажлын ростер солих, цалин нэмэх, ахлах ажилчдын ёсзүйн талаар хэлэлцсэн байна. Компанийн дотоод журмын дагуу 4-р сарын 1-ээс цалинг 5 хувиар нэмж, ахлах ажилчдын зан харилцааны асуудлыг засч залруулахын тулд тухайн хэлтэс бүрт менежментийн шинэчлэл хийх, 5:2 гэсэн ростерыг 14:7 болгох саналыг Төлөөлөн удирдах зөвлөл болон Оюутолгой ХХК-нд хүсэлт гаргах мөн дотооддоо зохицуулах боломж байгааг судалж үзэхээр шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..