ЖИН ХЭМЖҮҮРИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

2017-04-27 18:17

          Өнөөдөр Аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэсээс Ханбогд суманд ажиллаж буй бүх худалдааны газрууд, албан байгууллагуудын жин хэмжүүрт баталгаажуулалт хийж байна. Мөн тохиролын үнэлгээний хугацаа дуусч буй болон шинээр хүсэлт ирүүлсэн газрууд, шатахуун түгээх станцуудын түгээгүүрийг баталгаажуулан ажиллаж байна. Албан байгууллагын дарга эрхлэгч нарт Стандарт хэмжил зүйн хэлтэсийн үйл ажиллагаа, Засгийн газрын 344-р тогтоол Үндэсний чанарын хөтөлбөрийн талаар мэдээлэл танилцуулга хийлээ. Дээрх  баталгаажуулалт 1 жилийн хугацаатай хийгддэг бөгөөд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, зоогийн газар гэх мэт жин хэмжүүр ашигладаг бүхий л газрууд хамрагдлаа.


Сэтгэгдэл ачааллаж байна ..