ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2017-04-27 16:56

            Сумын ИТХ-ын дарга Ш. Эрдэнэжаргал, ИТХ-ын ажлын алба 4 дүгээр  сарын 17, 26-ны өдрүүдэд сум дундын эмнэлэг, 22-р цэцэрлэг, соёлын төв зэрэг байгууллагуудын ажилтай танилцаж, сумын ИТХ-ын зорилго зорилт, бодлогын талаар мэдээлэл хийлээ. Мөн байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч нарт төсөв санхүүг нээлттэй ил тод болгож, шилэн дансны мэдээллийг ажилтнууд болон олон нийтэд нээлттэйгээр гаргаж тавихаас гадна санхүүгийн сахилга баттай ажиллахыг анхаарууллаа. Сум дундын эмнэлэгийн хувьд олон шинэ ажлыг санаачлан хийж байгаад талархал илэрхийлж, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулж ажиллахыг зөвлөлөө.
            Соёлын төвийн ажил байдалтай танилцаж шинэ соёлын төвийн тохижилтын асуудлаар аж ахуй нэгж байгууллага, бизнес эрхлэгчдэд хандан хандивын уриалга гаргаж ажиллах талаар ярилцлаа. Сумын соёлын зөвлөлийн ажлыг идэвхжүүлэх хэрэгтэйг дурдаад аливаа урлаг соёлын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад тус хамт олон талархал илэрхийлж байлаа.
              22-р цэцэрлэгийн хувьд ИТХ-ын шийдвэрээр гал тогооны шинэ тоног төхөөрөмжийг худалдан аваад ажиллаж байгаагаас гадна сургалт хүмүүжлийн ажлууд төлөвлөгөө, хуваарийн дагуу явагдаж байгаа бөгөөд 2016 оны аудитын шалгалтаар гарсан зөрчлийг арилгаж, төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг анхаарууллаа. Цаашид сумын ИТХ-ын дарга, ажлын алба
бусад төсөвт байгууллагуудаар орж үйл ажиллагаатай нь танилцаж, харилцан санал хүсэлтээ солилцох бөгөөд  Нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллах юм.


Сэтгэгдэл ачааллаж байна ..