Мэндчилгээ

2017-04-24 15:55

Ариун дагшин Галбаараа өлгийдүүлэн жаргасан                                                                            

Аугаа ард  түмэн та бүхэндээ                                                                                            

Үеийн үед уламжлагдан дээдлэгдсэн, ухаант азай буурлууддаа                                           

Аж амьдарлын алтан багана болсон бүтээн байгуулагч иргэддээ                                     

Шинэ хотын өнгө жавхааг илтгэсэн, идэр чийрэг залуус та бүхэндээ

Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон сумын ИТХ-ын нийт бүрэлдэхүүнийхээ өмнөөс энэ өдрийн  мэндийг өргөн дэвшүүлье.

Бид Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэн уул уурхайн болон бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан сумын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн бүтээлч санаачлага, идэвхитэй оролцоог түшиглэн орон нутгийн хөгжлийн сан болон бусад нөөц боломжоо дайчлан төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор шийдвэрлэж Галба нутгийнхаа өнөөгийн болон цаашдын хөгжлөө тодорхойлохыг эрхэм зорилго болголоо.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь эрхэм зорилгынхоо хүрээнд 2017-2020 онд баримтлах үндсэн 4-н зорилтод 38-н заалт тусгаж үйл ажиллагааныхаа чиглэл болгон хэрэгжүүлнэ. Эдгээр зохион байгуулагдах ажлуудад Галбачууд, нутгийн зон олон та бүхний минь идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа эрхэм чухал байна.

Өөрсдийн шаргуу  хөдөлмөр, ажмилт бүтээлээрээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэт түүхийг бүтээж яваа настан буурлууд, гавъяат үйлстнүүд, эрдэмтэн мэргэд, малчид, ажилтан албан хаагчид, залуу, дунд үеийнхэндээ ажлын өрнүүн их амжилт бүтээл, эрүүл энх, аз жаргал, элбэг баян амьдрал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Сэтгэгдэл ачааллаж байна ..