Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ

Олон Улсын хэмжээний мастер Хандсүрэнгийн Уранхишигийг сумын “Хүндэт иргэн-ээр ” өргөмжлөв.

2026-07-02

ХАНДСҮРЭН ОВОГТОЙ УРАНХИШИГ ХАНБОГД СУМЫН ХҮНДЭТ ИРГЭНЭЭР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын түүхт 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд төрөлх нутгийнхаа нэрийг улс, олон улсын тавцанд өндөрт өргөж, спортын салбарт олон жилийн хөдөлмөр, амжилтаараа манлайлсан Хандсүрэн овогтой Уранхишиг-ийг Ханбогд сумын “Хүндэт иргэн” цолоор шагналаа.
Х.Уранхишиг нь 2013 оноос жүдо бөхөөр тууштай хичээллэн, богино хугацаанд улсын болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, Монголын спортын нэр хүндийг дэлхийд таниулсан шилдэг тамирчдын нэг юм. Түүний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд самбо, жүдо, жиү жицү, сумо, курш, бүстэй бөх, олс таталт зэрэг олон төрлөөр медаль хүртэж, эх орон, төрөлх нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөөр ирсэн.🇲🇳
Түүний онцлох амжилтуудаас:
🏅 2013 он
• Самбо бөхийн УАШТ-ий хүрэл медаль
• ОХУ-д зохион байгуулагдсан Жүдо бөхийн олон улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
• Жүдо бөхийн УАШТ-ий хүрэл медаль
🏅 2014 он
• АНУ-д зохион байгуулагдсан Жиү жицү бөхийн олон улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
• Жүдо бөхийн УАШТ-ий мөнгөн медаль
🏅 2016 он
• Сумо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
🏅 2017 он
• Курш бөхийн УАШТ-ий мөнгөн медаль
• Бүстэй бөхийн мөнгөн медаль
• Казахстан Улсад зохион байгуулагдсан Бүстэй бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
• Олс таталтын спортын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2016, 2017, 2018 онуудад дараалан алтан медаль
🏅 2018 он
• Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
🏅 2019 он
• Монгол Улсын Спортын мастер цол хүртсэн.
Спортын салбарт гаргасан үнэтэй хувь нэмэр, тууштай хөдөлмөр, олон улсын тавцанд эх орон, Ханбогд сумынхаа нэрийг өндөрт өргөсөн гавьяаг нь өндрөөр үнэлэн Ханбогд сумын “Хүндэт иргэн” цолоор шагнасан нь нийт иргэдийн бахархал, хүндэтгэл хүлээсэн үйл явдал боллоо. Дэлхийн аваргаас 3 медаль, Олон Улсын тэмцээнээс 3 медальтай,  Улсын аваргаас 13 мепдаль хүртсэн амжилттай.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11183
8661 / 77%
1136 / 10%
392 / 4%
994 / 9%