Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ

Ханбогд сумын Номгон багийн Хурал амжилттай болж өндөрлөв.

2022-04-26

Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Сумын засаг дарга Х.Нэхийт сум орон нутагт хийгдэх болон хийгдэж буй ажлын талаар мэдээлэл иргэдэд хүргэж, Хурлын дарга Т.Буян-Өлзий үг хэллээ. Мөн Сум дундын Эмнэлэг болон Прокурорын газар мэдээлэл хүргэж ажиллаа.

Сумын Багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаан  2022 оны 04 дүгээр сарын 26-ны 18 цаг 32 минутад Номгон багийн төвд хурал эхлэж дараах асуудлуудыг хэлэлцэв.

Хэлэлцэх асуудал:

  1. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох
  2. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүн сонгох
  3. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх
  4. Багийн чиг үүрэгт хамаарах бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5005
3599 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%