
2017 оны 4-р сарын 26-ны өдөр Ханбогд сумын төвд 2 айлын гэр, байшинд гал түймэр гарч ихээхэн хэмжээний хохирол учирсан билээ. Сумын ИТХ-ын ажлын алба энэ байдалд анхаарч нэн тэргүүнд гэр оронтой болгох ажлыг зохион байгуулж Оюу толгой ХХК-нд хандсаны үр дүнд сумын Улаанзагалмайн анхан шатны хорооны тусламжаар хохирол учирсан 2 өрхөд гэр олгохоор шийдвэрлэж, хүлээлгэн өглөө. Цаашид галын нөхцөл байдлыг тогтоолгон зохих дэмжлэг туслалцаанд хамрагдахыг сануулан мөн туслана гэдэгээ илэрхийллээ. /2017.04.29-нд/


