Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС САНААЧЛАН СУРГАЛТ ЯВУУЛЛАА

2017-05-01

         Ханбогд сумын ИТХ-ын ажлын албанаас санаачлан Олон улсын Пийс Нексус сангийн санхүүжилтээр  ИТХ-ын ажлын алба, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид, Багийн ИНХ-ын дарга болон байгууллагын удирдлагууд, нягтлан бодогч нарыг чадавхижуулах зорилготой “Нутгийн удирдлага, орон нутгийн төсөв санхүү сэдэвт” сургалтыг Удирдлагын акедемийн багш нартай хамтран зохион байгууллаа. Нутгийн өөрийн удирдлагын үүрэг, иргэдийн оролцоо, ИТХ-ын эрхзүйн зохицуулалт, тэдгээрийг хурлын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх талаар Доктор профессор С.Наранмандах, Орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, зардалын удирдлага гэсэн сэдвээр Доктор, дэд профессор Г.Энхбаяр нар сургалтыг удирдан явууллаа.  Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны тухай болон төсөв санхүүтэй холбоотой олон талын мэдлэг олгосон ач холбогдолтой сургалт болж өндрөллөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%