Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХАМТДАА ТЭМЦЭЦГЭЭЕ

2017-04-05

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулга болон архидан согтуурахтай тэмцэх, хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч болон гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, дуудлагын дагуу өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд цагдаагийн алба хаагчдын мэдлэг чадварыг сайжруулах, хамтарсан багийн сургалтыг Аймгийн ГХУСАЗЗөвлөл, Ханбогд сумын ИТХ, ГХУСАЗСЗөвлөл хамтран 2017.04.05-ны өдөр зохион байгууллаа.
Иргэд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг судалж мэдэхийн зэрэгцээ хэрэв хүчирхийлэлд өртөж хохирсон тохиолдолд хуульд заасны дагуу арга хэмжээ авах юм. Цагдаагийн ажилтнуудад гардаг хүндрэлтэй асуудал нь, агсан тавиад байна гэж дуудлага өгөөд нөхөрт нь хуулийн дагуу хариуцлага тооцох гэхээр өргөдлөө буцаая, баривчлуулахгүй гэж эргэж буцдаг байдал их гардаг байна. Нэгэнт хүчирхийлэлд өртөж цагдаад дуудлага өгсөн, энэ үйлдлээ давтан үйлдсэн бол хорих ял оноох хүртэл зүйл заалт хуульд тусгагджээ. Иймд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж сэтгэл санаа бие махбодийн хохирол учирсан тохиолдолд хамгаалах хууль байгааг санаж, цагдаагийн алба хаагчдад үнэн зөв мэдээлэл өгч, гэмт үйлдлийнх нь төлөө хүчирхийлэгчид зохих шийтгэлийг нь эдлүүлж, гэр бүлдээ аюулгүй амар тайван амьдрах нь иргэн таны эрх мөн үүрэг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5045
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
272 / 5%