

Тэрээр: “Өнөөдөр бидний амьдралд 2 хүний 1 нь архины хамааралтай, аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэхээ больсон, гэр орондоо үр хүүхдийнхээ хажууд архи уудаг. Эрчүүд уудаг байсан бол одоо нийгэмд залуу сайхан охид, сайхан ээжүүд, архи пиво ууж байгаа нь туйлын харамсалтай хэрэг бөгөөд цаашид энэ нь аюулын харанга болж эмгэнэлт байдалд хүргэж байна. Архи нь Химийн хорт бодис бөгөөд архинаас болж нийгэмд аймшигт хэргүүд гарч олон сайхан залуус буруу замаар орж, нэг хэсэг нь цагаасаа эрт харамсалтайгаар хорвоогоосбуцаж байна.
Иймд архигүй нийгмийг цогцлоож, хүүхдийн орчин архигүй эрүүл байхын тулд энэ цагаас эхлэн иргэн бүр хичээх нь чухал гэдгийг ойлгууллаа. Өнөөдрийн бидний амьдралын үнэн дүр төрхийг бодогдуулсан үнэ цэнэтэй сургалт боллоо хэмээн иргэд талархан хүлээж авлаа.